
Аялалд авч явахад тохиромжтой эсвэл анх туршиж үзэхэд зориулсан иж бүрдэл
Үр дүнтэй, сэргээгч идэвхтэй найрлагын тусламжтайгаар энэхүү арьс арчилгааны хөтөлбөр нь арьсны чийгийн дутагдлыг нөхөж, гэрэлтсэн, эрүүл өнгө төрхийг бий болгоно.
Detox Lipo Cleanser
Арьсыг гүн цэвэрлэж, нүхжилтийг мэдэгдэхүйц багасгах детокс комплекс-той бальзам. Арьсны гүнд хуримтлагдсан бохирдлыг халуун мэдрэмжтэйгээр зөөлөн арилгаж, хүрээлэн буй орчны сөрөг нөлөөнөөс хамгаална.
Power Serum Ampoules – Hyaluronic Acid
Арьсыг гүн чийгшүүлж, чийгийн дутагдлаас үүдэлтэй үрчлээг багасгаж, арьсыг дотроос нь дүүргэж зөөлрүүлнэ. Өндөр агууламжтай гиалуроны хүчилтэй хүчтэй серум ампул.
Eye Cream Day
Нүдний орчмыг зөөлрүүлж, чангалан, өдрийн турш чийгшүүлдэг хөгшрөлтийн эсрэг тос. Тусгай найрлага нь нүдний доорх хөхрөлт, ядаргааны шинж тэмдгийг багасгаж, залуу гэрэлтсэн төрхийг гаргаж өгнө.
Hyaluron Cream
Хуурай арьсны хэрэгцээнд тусгайлан зориулсан хөнгөн бүтэцтэй, олон түвшний чийгшүүлэлт бүхий тос. Чийгийн дутагдлаас үүдэлтэй үрчлээг бууруулдаг нь батлагдсан.
Hydrating Bio-Cellulose Mask
Арьсыг хөргөж, гүн чийгшүүлэх био-целлюлоз маск. Нэг удаагийн хэрэглээний дараа ч арьсыг төгс чийгшүүлж, удаан хугацаанд үргэлжлэх шинэхэн, торгомсог мэдрэмжийг төрүүлнэ.