Танилцуулга

2021 оноос эхлэн “DTS” нэрийн дэлгүүрээ нээн, Монгол Улсын дотоодын зах зээлд гадаадын өндөр чанартай импортын бараа, бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэх үйл ажиллагаагаа эхлүүлсэн.

Компанийн үндсэн зорилго нь дэлхийн жишигт нийцсэн, чанар, амт, найдвартай байдлаараа шалгарсан бүтээгдэхүүнийг Монголын хэрэглэгчдэд хүргэж, импортын худалдааны соёлыг шинэ түвшинд гаргах юм.

2021 оноос хойш тус компани нь on-trade үйлчилгээний салбарт амжилттай үйл ажиллагаа явуулж, олон нэр хүндтэй байгууллага, ресторан, баар, зочид буудал зэрэг харилцагчидтай хамтран ажиллаж ирсэн. Энэ хугацаанд найдвартай ханган нийлүүлэгч, итгэлтэй түнш хэмээн үнэлэгдэж, харилцагч байгууллагууд болон хэрэглэгчдийн дунд өндөр нэр хүндийг бий болгож чадсан.

Одоогоор компанийн зүгээс үйл ажиллагаагаа өргөжүүлж, off-trade үйлчилгээний салбарт (супермаркет, сүлжээ дэлгүүрийн) үйлчилгээг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Энэхүү алхам нь хэрэглэгчдэд DTS дэлгүүрийн бүтээгдэхүүнийг илүү ойр хүргэж, илүү өргөн хүрээнд чанартай импортын бүтээгдэхүүнээр хангах боломжийг бүрдүүлж байгаа юм.

ЭхлэлДэлгүүрХайхСагс
0
Нэвтрэх