ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ
Хамрах хүрээ:
Энэхүү үйлчилгээний нөхцөл нь DTS дэлгүүрийн вэбсайт (цаашид “вэбсайт” гэх)-аар дамжуулан бараа бүтээгдэхүүн худалдан авахтай холбоотой бүх харилцаанд хамаарна.
1. Ерөнхий нөхцөл
1.1. Хэрэглэгч нь DTS.mn вэбсайтаар худалдаа хийхийн өмнө энэхүү үйлчилгээний нөхцлийг бүрэн уншиж, хүлээн зөвшөөрсний үндсэн дээр үйлчилгээ авах эрхтэй болно.
1.2. Вэбсайтын хэвийн ажиллагаа, аюулгүй байдал болон хэрэглэгчийн мэдээллийн нууцлалыг DTS дэлгүүр бүрэн хариуцна.
1.3. Вэбсайт дээрх нэр, лого, загвар, дизайн, контент зэрэг оюуны өмчийг хуулбарлах, хувилах, дуурайх, бусад зорилгоор ашиглахыг хориглоно.
1.4. DTS дэлгүүр нь энэхүү нөхцөлийг урьдчилан мэдэгдэлгүйгээр шинэчлэх, өөрчлөх эрхтэй.
1.5. Архи, согтууруулах ундаа нь зөвхөн 21 ба түүнээс дээш насны хэрэглэгчдэд худалдаалагдана.
2. Бараа, үнэ, нөөцийн мэдээлэл
2.1. Вэбсайт дахь бүх барааны зураг, тайлбар, үнэ нь мэдээллийн зориулалттай бөгөөд бодит бараанаас бага зэрэг зөрж болохыг анхаарна уу.
2.2. Үнэ, хямдрал, урамшууллыг DTS дэлгүүр урьдчилан мэдэгдэлгүйгээр шинэчлэх эрхтэй.
2.3. Бараа дууссан тохиолдолд захиалгыг хүчингүй болгож, хэрэглэгчид төлбөрийг буцаан олгох эсвэл ижил төрлийн бараагаар солих санал тавина.
3. Захиалга ба төлбөрийн нөхцөл
3.1. Хэрэглэгч захиалгаа баталгаажуулсны дараа цахим хэлбэрээр баталгаажуулалтын мэдээлэл авна.
3.2. Захиалгын төлбөрийг 48 цагийн дотор хүлээн авагчийн дансанд шилжүүлэх ёстой бөгөөд төлбөр бүрэн хийгдсэний дараа захиалга хүчин төгөлдөр болно.
3.3. Захиалга баталгаажсаны дараа хэрэглэгчийн хүсэлтээр цуцлах, буцаах боломжгүй.
3.4. Хэрэв бараа гэмтэлтэй эсвэл захиалгатай тохироогүй бол хэрэглэгч солих эсвэл төлбөр буцаан авах хүсэлт гаргах эрхтэй.
3.5. Барааны тээвэрлэлтийг итгэмжлэгдсэн хүргэлтийн байгууллага хариуцна.
3.6. Хэрэглэгч нь барааны талаарх мэдээлэл, тайлбарыг сайтар уншиж танилцах үүрэгтэй бөгөөд ойлголтын зөрүүнээс үүдэн бараа буцаах, цуцлах боломжгүй.
Төлбөрийн хэлбэрүүд:
Онлайн карт (Visa, MasterCard гэх мэт)
QPay, SocialPay зэрэг цахим төлбөрийн хэрэгсэл
4. Хүргэлт ба бараа хүлээн авах
4.1.Хүргэлтийн төлбөрийг хэрэглэгч хариуцна.
4.2. Төлбөр бүрэн хийгдсэний дараа Улаанбаатар хотод 24–48 цагийн дотор хүргэлт хийгдэнэ.
4.3. Хөдөө орон нутаг руу хүргэлт хийхэд тухайн бүсийн тээврийн байгууллагын нөхцөл, төлбөр үйлчилнэ.
4.4. Хэрэглэгч барааг хүлээн авахдаа барааны тоо хэмжээ, гэмтэлгүй байдлыг шалгана.
4.5. Архи, согтууруулах ундааг зөвхөн насанд хүрсэн хэрэглэгчид хүлээлгэн өгнө.
5. Хэрэглэгчийн үүрэг
5.1. Хэрэглэгч үнэн зөв, бүрэн мэдээлэл өгөх үүрэгтэй.
5.2. Хуурамч мэдээлэл, буруу хаяг, утасны дугаараас үүдэн гарсан зардлыг хэрэглэгч бүрэн хариуцна.
5.3. Хэрэглэгч нь нэвтрэх нэр, нууц үгээ бусдад дамжуулахгүй байх үүрэгтэй.
6. Хувийн мэдээллийн хамгаалалт
6.1. DTS дэлгүүр нь хэрэглэгчийн өгсөн хувийн мэдээллийг “Нууцлалын бодлого”-ын дагуу чандлан хамгаална.
6.2. Мэдээллийг гуравдагч этгээдэд зөвхөн хүргэлт, төлбөрийн зорилгоор дамжуулна.
7. Хариуцлагаас татгалзах
7.1. DTS дэлгүүр нь вэбсайтад байрлах бүтээгдэхүүнтэй холбоотой гуравдагч байгууллагаар дамжин хүрч буй зар сурталчилгаа, сурталчилгааны материал, мэдээллийн үнэн зөв байдал, агуулга болон хэрэглэгч тухайн бүтээгдэхүүний чанар, ашиглалттай холбоотой үүсэх аливаа эрсдэлийг хариуцахгүй. Эдгээр мэдээллийг гуравдагч этгээд өөрсдийн зохицуулалтын хүрээнд бүрэн хариуцна.
7.2. Байгалийн гамшиг, цар тахал, гэнэтийн осол зэрэг давагдашгүй хүчин зүйлээс үүдэн үйлчилгээ түр зогсож болохыг хэрэглэгч ойлгоно.
8. Холбоо барих мэдээлэл
Хаяг: Улаанбаатар хот, Хан-уул дүүрэг, 11-р хороо, Зайсан Пик хотхон 818Б байр 102
Утас: 7744-4599
И-мэйл: sales@dtsdistribution.com
9. Хууль эрх зүйн хүчинтэй байдал
Энэхүү үйлчилгээний нөхцөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжид нийцнэ.
Хэрэглэгч санал, гомдол, хүсэлт, шүүмжийг вэбсайтын санал хүсэлтийн хэсэг болон албан ёсны имэйлээр илгээх эрхтэй.