НУУЦЛАЛЫН БОДЛОГО
Энэхүү Нууцлалын бодлого нь DTS дэлгүүрийн вэбсайт болон цахим худалдааны систем (цаашид “манай вэбсайт” гэх)-аар үйлчлүүлэх үед хэрэглэгчийн хувийн мэдээллийг ямар аргаар цуглуулах, ашиглах, хадгалах, хамгаалах, дамжуулахтай холбоотой зарчмыг тодорхойлно.
Манай вэбсайтад нэвтэрч, худалдан авалт хийх нь энэхүү Нууцлалын бодлогыг хүлээн зөвшөөрсөнд тооцно.
1. Хувийн мэдээлэл цуглуулах хүрээ
Бид хэрэглэгчийн дараах төрлийн мэдээллийг цуглуулна:
1.1. Бүртгэлийн мэдээлэл
Нэр
Утасны дугаар
И-мэйл хаяг
Хаяг
1.2. Захиалгын мэдээлэл
Захиалсан бараа, үйлчилгээ
Төлбөрийн мэдээлэл
Хүргэлтийн хаяг
Захиалгын түүх
1.3. Системийн техник мэдээлэл
IP хаяг
Browser/Device мэдээлэл
Cookie болон лог файл
1.4. Төлбөрийн мэдээлэл
Онлайн банк, цахим төлбөрийн системээр дамжсан гүйлгээний мэдээлэл
(Тэмдэглэл: Бид картын дугаар, нууц кодыг хадгалдаггүй.)
2. Мэдээллийг ашиглах зорилго
Бид таны мэдээллийг дараах зорилгоор ашиглана:
2.1. Захиалга баталгаажуулах, хүргэлт хийх
2.2. Төлбөрийн гүйлгээ хянах
2.3. Хэрэглэгчийн үйлчилгээний чанарыг сайжруулах
2.4. Хэрэглэгчтэй харилцах, мэдээлэл хүргэх
2.5. Сайтын аюулгүй байдал, үйл ажиллагааг сайжруулах
2.6. Хууль тогтоомжийн дагуу шаардагдах тохиолдлын бүртгэл, тайлан гаргах
3. Хувийн мэдээллийг хадгалах хугацаа
Хэрэглэгчийн хувийн мэдээллийг:
Захиалга, төлбөр, гэрээний үүрэг дууссаны дараа хуульд заасан хугацаанд,
Эсвэл хэрэглэгчийн бүртгэл идэвхтэй байгаа хугацаанд хадгална.
Шаардлагагүй болсон мэдээллийг бид аюулгүйгээр устгана.
4. Хувийн мэдээллийг дамжуулах нөхцөл
Бид хэрэглэгчийн мэдээллийг гуравдагч этгээдэд худалдах, түрээслэх, бусад хэлбэрээр ашиглуулахгүй.
Дамжуулах боломжтой нөхцөл:
4.1. Хүргэлтийн үйлчилгээ үзүүлэгч байгууллага
– нэр, утас, хаяг зэрэг хүргэлтийн зайлшгүй шаардлагатай мэдээлэл
4.2. Төлбөрийн үйлчилгээний байгууллага
– гүйлгээ баталгаажуулахад шаардлагатай мэдээлэл
4.3. Хууль тогтоомжийн дагуу
– хууль сахиулах байгууллагаас албан бичгээр хүсэлт ирүүлсэн тохиолдолд
5. Cookie болон бусад технологийн хэрэглээ
Манай вэбсайт нь:
Cookie
Pixel tags
Аналитик хэрэгслүүд (Google Analytics гэх мэт)
ашиглан дараах мэдээллийг цуглуулж болно:
Сайт ашиглалтын давтамж
Хандалтын тоо
Хэрэглэгчийн сонголт
Байршлын ерөнхий мэдээлэл
Хэрэглэгч хүсвэл Cookie-г браузер дээрээ хаах боломжтой.
5. Мэдээллийн аюулгүй байдал
Бид мэдээллийг хамгаалахын тулд дараах хамгаалалтын арга хэмжээнүүдийг хэрэглэнэ:
SSL шифрлэлтийн систем
Серверийн хамгаалалт, Firewall
Хандах эрхийн хязгаарлалт
Мэдээлэлд нэвтрэх журмыг чанд мөрдөх
Гэвч интернэт орчинд 100% хамгаалалт баттай биш тул хэрэглэгч өөрийн нэвтрэх нууц үгийг бусдад дамжуулахгүй байх үүрэгтэй.
6. Нууцлалын бодлогын өөрчлөлт
DTS дэлгүүр нь энэхүү бодлогыг шинэчлэх эрхтэй.
Шинэчлэл хийгдсэн тохиолдолд вебсайтад байршуулан хэрэглэгчдэд мэдээлнэ.
7. Хэрэглэгчийн эрх
Хэрэглэгч дараах эрхтэй:
Өөрийн хувийн мэдээллээ шалгах
Засварлуулах
Устгуулах хүсэлт гаргах
Мэдээллийн хэрэглээг хязгаарлуулах
Нууцлалтай холбоотой гомдол гаргах